Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2650 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 1138 нь Улаанбаатарт, 1512 нь орон нутаг байна. Харин хэвтэн эмчлүүлж байгаа 20724, гэрийн хяналтад 64654 хүн байгаа бол 6549 хүн эдгэрсэн мэдээг Эрүүл мэндийн яамнаас өгчээ.