Ё.Отгонбаяр Л.Оюун-Эрдэний зөвлөхөөр томилогджээ

Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогджээ. Тэрбээр Ардын намын даргын ажил албанд нь зөвлөх юм байна.

Ё.Отгонбаярын хувьд 2017 оноос хойш элчингээр томилогдон ажилллаж байгаад өнгөрсөн хавар Ерөнхийлөгчийн зарлигаар эргүүлэн татагдсан. Түүнийг эргүүлэн татах үндэслэлдээ, сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, эдийн засаг, хөрөнгө оруулалтад дорвитой ахиц гаргаагүй. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-д татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах хуулийн төсөлд ахиц гаргаагүй, эс үйлдэл хийсэн. Мөн нэр бүхий улстөрчийн оффшортой холбоотой маргаан Нью Йоркийн шүүх дээр хэлэлцэгдэж байх үед үндэслэлгүй тайлбар гаргаж, дипломат албаны ёс зүйг зөрчсөн” гэх зэргийг Ерөнхийлөгч дурдсан байсан.

Гэвч УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татахаас татгалзах шаардлагагүй гэсэн боловч өөрөө хүсэлтээ гаргаж Элчин сайдын албаа өнгөрсөн зун хүлээлгэн өгсөн билээ.

Ингээд Ё.Отгонбаярын товч намтарыг хүргэж байна.

1965 онд Улаанбаатар хотод төрсөн.

Сургуульд суралцсан байдал:

1982 онд нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль

1989 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль

1995 онд БНЭУ-д Маркетинг, менежментийн сургууль

2000 онд ОХУ-д Дипломатын академийг тус тус төгссөн

2005 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан.

Дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор.

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч,

1989-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе,

1991-1996 онд БНЭУ дахь МУ-ын Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга,

1996 онд Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтэст I нарийн бичгийн дарга,

1996 онд НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч,

2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга,

2001-2004 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх,

2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,

2008-2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,

2012-2016 онд УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байсан.

2016-2018 онд БСШУС-ын дэд сайд

2018-2021 онд АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

Хэлний мэдлэг: Орос, Англи, Франц