ЭМЯ: Шинээр 1501 тохиолдол бүртгэгдэж, 6239 иргэн эдгэрлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1501 тохиолдол шинээр бүртгэгдэж, 6239 хүн эдгэрчээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын 751 нь Улаанбаатарт, 749 нь орон нутагт, 1 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Мөн 41-60 насны 1, 61-80 насны 8, 80-аас дээш насны 5, нийт 14 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 22429, гэрийн хяналтад байгаа 59045 хүн байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн 4178 нь хүүхэд, 1519 нь жирэмсэн эх юм.