Жүжигчин Г.Золзаяа ганц бие ээжийн амьдралдаа цэг тавьжээ

Жүжигчин Г.Золзаяаг найруулагч Б.Тамирын экс эхнэр гэдгээр нь олон  нийт сайн мэднэ.  Тэд нэг  охинтой бөгөөд охин нь аль хэдийн дунд сургуулийн сурагч болсон. Сүр дуулиантайхан салсанаас хойш найруулагч Б.Тамир нэлээд хэдэн бүсгүйтэй нэр холбогдоод авсан билээ. Түүний экс эхнэр өнөөдрийг хүртэл ганц бие ээжийн үүргээ сайн биелүүлэн хэл амнаас хол уран бүтээлээ хийсээр ирсэн.

Тэгвэл сүүлийн тэр ганц бие амьдралдаа цэг тавьж буй гэдгээ ил болголоо. Реппер Roockie  түүний дараагийн хайраар сонгогджээ. Тэд хамтдаа байгаа зураг, бичлэгээ өөрсдийн цахим хуудастаа нийтлэсэн байна.  Реппер залуугийн хувьд түүнээс нэлээдгүй дүү гэнэ.