УИХ-ын гишүүн П.Анужин СХД-ийн хүүхдийн эмнэлэгт гурван ширхэг нярайн шарлагын аппарат бэлэглэжээ

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн тойргийн хүүхдийн эмнэлэгтэй гурван ширхэг нярайн шарлагйн аппарат хүлээлгэн өгчээ. Энэ талаараа тэрээр өөрийн цахим хуудастаа “Нярайн шарлалт маш аюултай! Нялх хүүхдээ шаруулах гэж хаа хол явдаг байдлыг шийдэхийн төлөө ажиллаж, тойргийнхоо өрхийн эмнэлэгүүдэд нярайн шарлагын аппарат 3-ийг хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн анхан шатны нэгж болох өрхийн эмнэлэгүүдэд одоогийн тогтолцооноос шалтгаалж, хөрөнгө оруулалт асар дутагдалтай байдаг бөгөөд энэ чиглэлд анхаарал тавьж, шийдэхийн төлөө ажиллаж байна’ гэжээ.