Ч.Сайханбилэг: Тэр Оффшордоо миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй, шууд аваарай

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллагаас аравдугаар сарын 3-нд ил болгосон оффшор хөрөнгийн талаарх мэдээлэлд Монголоос хоёр улстөрчийн нэр дурдагдсаны нэг нь Монгол улсын 26 дахь Eрөнхий сайд,  УИХ-ын гишүүн С.Батболд байсан бол нөгөө нь  Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар оффшортой гэх нийтлэл ICIJ нийтэлсэн.

Тэгвэл МУ- ын 28 дахь Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэг дөнгөж сая өөрийн цахим хуудастаа “Хамаг хог новшоо чихдэг Тампуу гэж андуурлаа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд “Овт шар” болгох санаатай. Тэр Офшоор-доо миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй, шууд аваарай’ хэмээн оруулжээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой хэрэг өнөөг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм. Тэрбээр өмгөөлүүлэхээр олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Amsterdam & Partners LLP-ийг хөлсөлсөн гадаад байгаа бөгөөд, гадны иргэншил хүсээд буй. Харин Монгол Улсын зүгээс мөрдөх байгууллагууд мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа ба шилжүүлж авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандаад байгаа билээ.