Тайваньд 13 давхар барилгад гал гарч 46 хүн амиа алджээ

Тайванийн Гаосюн хотод байрлах ороон сууц болон худалдааны зориулалтаар ашиглагддаг 13 давхар барилгад өчигдөр буюу энэ сарын 14-нд гал гарч 46 хүн амиа алдаж, 40 гауй хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгджээ.

Галыг унтраахаар 400 гаруй хүн ажиллаж, түймрийг бүрэн унтраасан бөгөөд  аврах багийнхан эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж. Тиймээс амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж аврах албаныхан мэдээлсэн байна. Урьдчилсан мэдээллээр, энэ байранд 120 гаруй хүн амьдардагаас ихэнх нь ахмад настнууд байдаг гэнэ.

Цагдаагийн газрын мэдээллээр барилгыг галдан шатаасан бөгөөд сэжигтэй дөрвөн хүнийг баривчилсан, одоо хэрэг үйлдэх болсон сэдлийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Гал гарахаас өмнө дэлбэрэлт болсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.