ЭМЯ: 1131 иргэнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1131 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 731 нь Улаанбаатарт, 400 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 41-80 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1483 болов.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18 804 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 9 391 хүний биеийн байдал хөнгөн бол 397  хүний бие нэн хүнд байдалтай байна.