АН-ынхан чадваргүй бүлгийн даргаасаа саллаа

Нутгийн анд МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгтэй АН-ын бүлгийн дарга болсон Д.Ганбатыг АН-ын бүлгийн гишүүд хуралдаж даргаас чөлөөлсөн.  Түүнийг АН-ын бүлгийн дарга хийх чадваргүй хэмээн ардчилагчдаас гадна, иргэд ярьдаг.

МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө түүнийг бүлгийн даргаас чөлөөлөх асуудал хөндөгдөхөд тэрээр Х.Баттулгаас урваж С.Эрдэний намд орсон гэдгийг хүн бүхэн мэднэ. Тиймээс ч өнөөдрийг хүртэл тэрээр бүлгийн даргаар үлдсэн хэрэг.

Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдон өөрийн зурагтай 40-ын бидон тарааж  “Битон Ганбаа’ хэмээн хочлогдож явсан АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг үг хэлэхээр АН-ын гишүүд нь ичдэг гэнэ.  Сөрөг хүчнийгээ шүүмжлэх, АН-ын гишүүдээ бүлгээс хөөх зэрэг түүний хэвлэлийн хурал өдөр алгасхаа больсон. Гэвч түүний хэвлэлийн хурлаар хэлж буй үгийг сонсоод зарим ардчилагчид ичиж сувгаа больдог болжээ. Учир нь түүний хууль эрх зүйн мэдлэг болон хэлж буй үгнүүдийнх нь оновчгүй байдал тэднийг ийнхүү ичээдэг болсон гэнэ. Тухайлбал тэрээр УИХ-ын гишүүд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө УИХ-ын даргад өргөдөл өгсөн тохиолдолд тухайн бүлгээс гаргадаг гэдгийг мэдэхгүй бүгийн гишүүдээ хөөлөө хэмээн мэдэгдэл хийж зогсдог. Тэгвэл АН-ын бүлгийн гишүүд хуралдаж түүнийг бүлгийн даргаас чөлөөлсөн учир ардчиллынхан түүний ард, урдаа оруулан хэлэх үгнээс ичих шаардлагагүй болжээ.