Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өчигдөр эх орондоо ирлээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон Mонгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсэн тус багийн 200 гаруй цэргийн алба хаагчийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат нар угтаж, баяр хүргэсэн юм.
Мөн Өмнөд Судан Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний дараагийн бие бүрэлдэхүүн өчигдөр орой эх эх орноосоо мордлоо.