Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдалд анхаарахыг үүрэг болгов

Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга ирэх долоо хоногт цаг үеийн дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

-Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах.

-Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, холбогдох дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж ажиллах.

-Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах зэргийг онцлов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.