Туул голын бургасанд нэг төрлийн үл мэдэгдэх хорхой үүрлэсэн тухай цахим хурдастаа нэгэн иргэд мэдээллэсэн. Тэгвэл тухайн шавж, байршсан газраас дээж авч ШУА-ийн Биологийн хүрээлэнд шинжлүүлснээр “Шүрэн цох” болохыг тодорхойлжээ.
Шүрэн цох нь хавар болон намар үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохнуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндгөө бөөнөөр нь гаргадаг байна. Ойролцоогоор нэг долоо хоног орчмын дараа өндгөөс авгалдай гарна. Шүрэн цохны амьдралын мөчлөг нь маш богино, төрөл зүйлээсээ хамаарч зарим тохиолдолд 4-7 хоног амьдардаг аж. Зарим цох нэг жилийн хугацаанд амьдардаг бөгөөд цохны ихэнх төрлүүд нь жилийн турш ургамлын шимэгч, бичил шавжууд, хувалзаар хооллодог байна.