Фэйсбүүк компани нэрээ өөрчиллөө

Фэйсбүүк компани нэрээ “Meta” болгон өөрчилж байгааг тус компанийн ерөнхийлөгч Марк Цукерберг өчигдөр мэдэгджээ. Тус компани нийгмийн сүлжээнээс гадна “metaverse” хэмээх цоо шинэ салбарт төвлөрч ажиллах болсон учраас шинэчлэл хийж байгаа аж.

Энэ өөрчлөлт Facebook, Instagram, Whatsapp зэрэг платформуудад хамаарахгүй бөгөөд зөвхөн тэдгээрийг эзэмшдэг толгой компанид хамаарах аж. Тус компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт гарахгүй, бүтээгдэхүүнүүд нь цаашдаа одоогийн нэрээрээ үргэлжлүүлэн ашиглагдах бол арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн компанийн хувьцаа нь хөрөнгийн зах зээлд “MVRS” хэмээх шинэ нэрийн дор арилжаалагдаж эхлэх юм байна.

#Закербэрг metaverse-ийг зөвхөн дэлгэцээс хардаг биш, дотор нь орж болдог хийсвэр орон зай гэж тодорхойлжээ.

Фэйсбүүк компани нэрээ “Meta” болгон өөрчиллөө