ГХЯ: Замын цагдаагаас Беларусь улсын элчин сайдын яамны автомашин Замын хөдөлгөөний дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлсэн

Өнгөрсөн амралтын өдөр албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчийг дипломат дугаартай авто машинаар түрж амь насанд нь заналхийлж буй бичлэг цахим орчинд тархсан.

Тухайн асуудлаар Замын цагдаа болон ГХЯ-наас тодрууллаа. ЗЦ: Хэргийн шалгаж байна. Цагдаагийн биед ямар нэг гэмтэл учраагүй. Шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм.
Харин ГХЯ: Тухайн автомашин нь Беларусь улсын элчин сайдын авто машин байсан. Хэдийгээр элчин сайд нарын автомашин халдашгүй байдаг ч МУ-ын хууль дүрмийг мөрдөх ёстой. Бид замын цагдаагийн газраас энэ талаар тодорхой мэдээлэл авахаар хүргүүлсэн. Бидэнд ирсэн мэдээллээр уг машин МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн гэсэн мэдээлэл өгсөн. Урьд нь ийм тохиолдол гарч байгаагүй болохоор хэрхэн яаж шийдэхийг хэлж мэдэхгүй байна’ гэв.