Ц.Даваа: Тав дахь удаагийн химийн эмчилгээ хийгдэсний дараа үүдэл эс шилжүүлэн суулгах эсэхийг шийднэ

Найман настай Э.Ананд хүү эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдож, монголчуудынхaa цуглуулсан хандиваар ээжийн хамт эмчлүүлэхээр явсан юм. Тэгвэл Э.Ананд хүүгийн дөрөв дэх удаагийн химийн эмчилгээ дуусаж, дараагийн эмчилгээндээ оржээ.

Энэ талаар хүүгийн ээж Ц.Даваа “Хүү бид 2 буцаж эмнэлэгтээ хэвтээд өнөөдрөөс 5 дахь хими эмчилгээндээ орно.

Хүүг маань эдгэсэн гэх мэдээлэл нэлээдгүй газар харагдлаа. Амны билгээр гэж эдгэнэ ээ эдгэнэ. Гэхдээ эмчилгээ маань хараахан дуусаагүй байна. Энэ удаагийх дуусаад дахиад 1 удаагийн хими хийгдсэний дараа үүдэл эс шилжүүлэн суулгах эсэх, мөн нөхөн сэргээх эмчилгээ гээд дараагийн шатны эмчилгээ яригдаж эхэлнэ. Эцэст нь Монголчууддаа дахин дахин баярлалаа. Бүгдэд нь эрүүл энх сайн сайхныг хүсье” хэмээжээ.