Г.Ганбаяр олон улсын хэмжээний мастер цол хүртлээ

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг төдийгүй Унгарын “Пушкаш академи’-ийн тоглогч Ганболдын Ганбаяр ОУ-ын хэмжээний мастер цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.

Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцохоор эх орондоо ирсэн Г.Ганбаярт МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар цол тэмдэгийг нь гардуулсан юм.

Г.Ганбаяр нь Монгол улсаас Европ тивийн клубтэй мэргэжлийн хөл бөмбөгчний гэрээ байгуулсан анхны тоглогч гэдгийг хөл бөмбөг сонирхогчид мэднэ.

2013 оноос Монгол улсын 14, 17, 19, 23 хүртэлх насны шигшээ багуудад тоглож ирсэн Г.Ганбаяр өдгөө үндэсний шигшээ багт дуудагдан, тоглож байгаа билээ.