Цасан шуурганы улмаас Зээгтийн даваанд гарцсан автомашинуудыг гаргажээ

Баян-Өлгий аймагт арваннэгдүгээр сарын 2-ны шөнө цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас Өлгий-Цагааннуур чиглэлийн Зээгтийн давааны зам хаагджээ.

Зам хаагдсаны улмаас тээврийн хэрэгслүүд саатсаныг шуурхай ажлын хэсэг гарч, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.