Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна

Хөвсгөл аймаг, Арбулаг сумын нутаг Бэл багийн “Дайман” гэдэг газарт “Супер-Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Цагаан нуур”-ын мөсөнд цөмөрч орсон осол гарчээ.

Дуудлагын дагуу Арбулаг сумын хэсгийн цагдаа болон орон нутгийн иргэд очиход Мөрөн сумын харьяат иргэн тус автомашины жолооч 39 настай эрэгтэй Г, Арбулаг сумын харьяат 43 настай эрэгтэй Д нар машины тэвшин дээр байсныг 02:43 цагт эсэн мэнд гаргаж, 03:05 цагт тус сумын ЭМТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн аж.

Харин Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид усанд осолдсон 30 настай эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.