Г.Нямдоржид хоёр жилийн ял оноожээ

Олонд “Мунзуй’ хочоор танигдсан Г.Нямдоржийг 2020 оны 11 дүгээр сард гэртээ мансууруулах бодис хадгалж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгаас саатуулан баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Тэгвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Одбаяр даргалан, НПГ-ын хяналтын прокурор Б.Соёлмаа, шүүгдэгч Г.Нямдоржыг өмгөөлөгчийн хамт байлцуулан хэлэлцсэн хурлаас “Мунзуй” хэмээх Г.Нямдоржийг мансуурагчдыг орон байраар хангасан гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид хоёр жил ял эдлүүлэхээр болжээ.