Монгол банк: Банкны дотоод сүлжээ хакерын халдлагад өртөөгүй

Монгол банкны вэб сайт халдлагад өртжээ. Төв банкны веб сайтад хандах үед байршуулсан мэдээллүүдийн гарчиг “Hacked by WwW.1877.TeaM – Kurdish Hackers” гэх байдлаар өөрчлөгдөж, “Thumbnail” зургууд нь өөрчлөгдсөн байна. Кибер халдлага үйлдэгчид амжилттай халдлага үйлдсэн болохоо батлах зорилгоор ийм төрлийн “мэдэгдлийг” үлдээдэг аж.

Монголбанк нь Үндэсний дата төвөөс тусдаа бие даасан серверийн дэд бүтэцтэй байдаг. Тиймээс уг халдлагыг зөвхөн Монгол Улсын Төв банкийг чиглэсэн халдлага гэж харж болох юм. Тэгвэл тэдний зорилго нь зөвхөн мэдээ мэдээлэл оруулдаг вэб сайт биш байж магадгүй. Тиймээс төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг банкны вэб сайтаас гадна дотоод сүлжээнд халдсан байж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд явж эхэлсэн.

Бид энэ талаар Монгол банкнаас тодруулахад: “Монгол банкны дотоод сүлжээ халдлагад өртөөгүй’ гэв.