Бүх цэргийн наадам маргааш болно

Бүх цэргийн наадам маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд цэрэг, хүчний таван спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглох юм.

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн уг наадам нь 1992 оноос хойш зохион байгуулагдаж байгаа билээ.