Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалт хийх цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод явуулын 43, суурин 39 цэгт 91 багийн 352 эмч, ажилтан ажиллаж, 5728 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.