Зүрхний гажигтай хүүхдийн оношилгоо, эмчилгээний зардлыг ЭМД-аас 100 хувь даадаг болжээ

Зүрхний төрөлхийн гажиг үүсэх олон шалтгаан бий.  Хүүхэд эхийн хэвлийд байхдаа зүрх нь бүрэлдэхэд гажиг үүсэх нөхцөл бүрддэг ба үүнд олон талын нөлөө бий. Жишээ нь жирэмсэн байхдаа ээжийн хэрэглэж байгаа эм тариа, амин дэм, удамшил, ээж аавын амьдралын хэв маяг /архи тамхи/, идэж буй хүнс, агаар нөлөөлдөг байна.

Он гарсаар 70 гаруй хүүхэд оношлогдож, эрүүл мэндийн даатгалын сангаас 120 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна.

ЭХЭМҮТ-д хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эмчлэх судсан дотуурх мэс заслыг нэвтрүүлээд байгаа ба 2014 оноос хойш жилд 60-120 хүүхдийг эрүүл болгож, оношлоод байна хэмээн ЭХЭМҮТ-өөс мэдээллээ. Үүнээс хойш 800 гаруй хүүхдийн оношилгоо, эмчилгээ хийгээд байна. Өмнө нь зүрхний төрөлхийн гажигтай бол эмчилгээ, мэс заслын зардлыг улсаас 75 хувь, ар гэрээс 25 хувь төлдөг байсан. 2021 оны ЭМД-ын гуравдугаар тогтоолоор 100 хувь улсаас даадаг болсон нь хөдөө орон нутаг, холоос ирж байгаа хүмүүст сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлжээ.

Он гарсаар 70 гаруй хүүхэд оношлогдож, эрүүл мэндийн даатгалын сангаас 120 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна. Эмчилгээ нь дунджаар 500 мянгаас 5 сая хүртэлх төгрөгт хэлбэлздэг. Зүрхний гажиг нь эмээр хэзээ ч эмчлэгддэггүй бөгөөд зөвхөн нээлттэй мэс засал эсвэл судсан дотуурх аргаар эмчилж болдог байна. Судсан дотуурх хийгддэг мэс заслаар 100 хувь эмчлэгддэг.

Дэлгэрэнгүйг дараах видео ярилцлагаас хүлээн авна уу.