Өчигдөр цагдаагийн байгууллагад 1652 гомдол мэдээллийн дуудлага бүртгэгджээ

 Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1241, хулгайтай холбоотой 20, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 132, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 69 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 167, хүний биед халдсан 82, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 50, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 211 тохиолдол гарчээ.