Хэрлэнг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилно

МУ-ын ЗГ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын суудалд Х.Хэрлэнг томилж магадгүй гэх мэдээлэл байна.  Х.Хэрлэнгийн хувьд Газрын тосны газрын даргаар томилогдоод дөрвөн жил болж байгаа юм.

Хөрөнгө орлогын мэдүүлэг

2019 онд түүний жилийн орлого нь  492 сая төгрөг байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж  нэмэгджээ. Гэр бүлийн гишүүд нь 2017-2019 он хүртэл орлогогүй байсан бол 2020 онд 25 сая төгрөгийн орлоготой болсон байна. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр “Land  rover”, “Range rover” загварын хоёр машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж.