МАН-ын бүлэг: Ковидын хуулийг зургаан сараар сунгах шийдвэр гаргалаа

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар

  1. Шинэ сэргэлтийн бодлого, дагалдах хуулиудын асуудал
  2. Ковидын хуулийг сунгах асуудал
  3. Төрийн үйлчилгээний ажилчдыг гэрээгээр ажиллуулах гэсэн гурван асуудлыг хэлэлцжээ. Мөн Ковидын хуулийг зургаан сараар сунгах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Дэлхий нийтэд коронавирусийн халдвар намжаагүй, шинэ хувилбар гарч ирэн аюултай байдал үүсч болзошгүй байна. Мөн манай улсын хил гааль хаагдаж, экспорт зогссон байгаа. Эдийн засагт хүндрэл учирч болзошгүй. Тиймээс яаралтай зохицуулалт хийх шаардлагатай гарна. Ийм хоёр шалтгаанаар Ковидын хуулийг зургаан сарын хугацаагаар буюу 07 дугаар сарын 01 хүртэл сунгаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гэв. Уг асуудлыг Засгийн газар лхагва гаригийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэх аж.