Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн тогтоолыг УИХ-д хаалттай танилцуулж байна

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн тогтоолыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулна.

Оюутолгойн тогтоол хэлэлцээрийн түвшинд үргэлжилж байгаа учир УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гаргалаа. Тус саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул хаалттай горимоор хэлэлцэхээр боллоо.