ЗГ өнөөдрийн хуралдаанаар нийтийн өндөржүүлсэн байдлыг шинэчлэн баталжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.01.05/ болж байна. Уг хуралдаанаар Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зэрэг арга хэмжээг хэлэлцэж байгаа аж.

Мөн хуралдаанаар нийтийн өндөржүүлсэн байдлыг шинэчлэн баталж, Звакцины дөрөвдүгээр тунг сайн дураар хийлгэж болох эсэх асуудлыг ч хэлэлцэж байгаа юм байна.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн мэдээллийг эргэн хүргэх болно.