Засгийн газрын өнөөдрийн /2022.01.19/ ээлжит хуралдаан эхэлсөн бөгөөд Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, Монгол Улсын хилийн боомтын ачаа тээврийн асуудал, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж байна.
Үүнээс гадна төрийн захиргааны албан тушаалын томилгоонууд хийх чигтэй байна. Тодруулбал, МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХ-ийн ТНБД-аар ажиллаж буй Б.Баасандоржийг томилох нь.
Харин Б.Баасандоржийн оронд Хуульзүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж буй П.Сайнзоригийг томилох тохироотой байгаа аж. Энэ талаар бид ЗГ-ын хуралдааны дараа эргэн мэдээллэх болно.