Дэлхийн шинэ, содон, өвөрмөц дуу хоолой

“HD Монгол” ТВ-ын дэлхийн хэмжээний томоохон контент болох “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирал гарч эхлээд удаагүй байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрийн дугаараар ШИНЭ, СОДОН, ӨВӨРМӨЦ хоолойтой Г.Эгшиглэн охин Voice-ийн тайзнаа “Birdy – Voyager” дууг чадварлаг дуулснаар дөрвөн шүүгчийг эргүүлж чадлаа. Түүний сонголт нь продюсер Болд байв.

Г.Эгшиглэнг залуучууд маань ковер дуу дуулдгаар нь сайн мэднэ. Үзэсгэлэнт төрхтэй, өвөрмөц хоолойтой түүний “TheVoive of Mongolia” шоуны аялал цаашаа хэрхэн үргэлжлэх бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд хэдийнэ үүсээд байна.

Т.Түвшин