С.Баяр: Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй

Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаар дамжуулан Э.Бат-Үүлийг өмөөрч, нүүр номдоо байр сууриа илэрхийлжээ. Тэд нэгэн үe улс төрд мөр зэрэгцэн алхаж явсан хүмүүс билээ. Тэрбээр “Үүл шоронд хэвээрээ. Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй. Дээр нь үг хэлэх, нийтлэх эрхийг нь хасч. ОХУ-д шоронд буй Навальный хүртэл гадаадын “Тайм’ сэтгүүлд ярилцлага өгч болоод байна. Манайх чинь ардчиллын индекс энэ тэрээрээ ОХУ-ын урд нь алхдаг биш билүү’ хэмээн жиргэсэн байна.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон.  Түүнийг улс төрийн хилс хэргээр яллан хорьсон асуудлаар хүү Б.Чулуудай нэгдүгээр сарын 21-нд НҮБ-д хандсан билээ. Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болсон гэж зарим улстөрчид дүгнэж буй. Хотын даргаар ажиллаж байхдаа Э.Бат-Үүл гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь, шүүх түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзээд дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн. Шүүхийн тогтоол өнөөг хүртэл Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид өгөөгүй байгаа нь түүнийг улс төрийн хилс хэрэгт ялласан гэх хардлагыг улам бататгаж буй юм.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд хорих ангиас захидал бичсэн.  Тэрбээр захиандаа “АН-ын гишүүдэд  шуналт  олигархиудын эсрэг, ардчилал, эрх чөлөөний төлөө намаа нэгтгэхийг уриалсан’ байдаг.  Үүний дараа Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хорих ангийн удирдлагууд хаасан юм.

С.Баярын хувьд мөн адил албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хоригдож байсан бөгөөд өнгөрсөн жил магадлангаар суллагдсан юм.

Хэдийгээр С.Баяр, Э.Бат-Үүл нар нэг нам биш боловч нэгэн үe улс төрд мөр зэрэгцэн алхаж байсан болохоор нэгнийхээ төлөө өмөлздөг л бололтой.

Д.Гэрэлээ