Н.Түвшинбаярын хоригдох хугацаа дуусчээ

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг “өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй’ үндэслэлээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дахин нэг сараар сунгаад буй.

Цагдан хорих хоёрдугаар хугацаа өнөөдөр дуусгавар болсон тул хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тус дүүргийн прокурорын газарт буцаасан.

Шүүх хурлаар хэрхэн шийдвэрлэсэн тухай бид эргэн мэдээлнэ.

Т.Түвшин