Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгаас хүн унаж амиа алдсан хэрэг гарчээ. Онцгой байдлын газарт цахилгаан шатны хонгилоос хүний цогцос гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр /02.16-ны/ 19:20 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 19:42 цагт очиход тус барилгын захиалагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Ц /52 настай, эрэгтэй/-ын цогцсыг цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүнтэй нүхнээс гаргажээ.
Эх сурвалж: ОБЕГ