OOGII брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийн OOGII EDU төвийн 53000$-ийн тэтгэлэг зарлагдлаа

OOGII EDU төвөөс 2 жилдээ нэг удаа Австралид улсад суралцах тэтгэлэг зарлагддаг. Эхний тэтгэлэгийн эзэн сургуулиасаа урилгаа авсан бөгөөд ковидын нөхцөл байдлаас болоод ирэх 7-р сараас сургуульдаа явж эхлэх юм.

Энэ жил OOGII EDU төвөөс Wentworth Institute тэй хамтран баклаварын бүтэн тэтгэлэг буюу $53,000 буюу 114 сая төгрөгийн тэтгэлэг зарлаж байна. Австралийн Засгийн газраас зарладаг “Австрали Авардс”-аас өөр бүтэн тэтгэлэг анх удаагаа ийнхүү зарлагдаж байгаа юм байна.
Тус сургууль Австрали улсын Сидней хотын төвд байршилтай бөгөөд бакалаврын мэргэжлийн үндсэн 4 ангиас сонгон суралцах, магистрын зэргийн үндсэн 2 ангиас сонгон суралцах боломжтой. Мөн төлбөрийн боломжтой нөхцөлийг оюутнууддаа санал болгодог нэр хүндтэй сургууль юм. Нийт бакалаврын 3 жилийн төлбөр 58,800 AUD байгаагаас Монгол улсын оюутнуудад 52,800 AUD төлбөртэйгөөр суралцах боломжийг тэтгэлгээс гадна олгож байна.

Мөн Австрали улсад суралцах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та 8007-4799, 8809-4508 дугааруудаас болон https://www.facebook.com/oogiiedu линкээр авах боломжтой.