ГХЯ 15 цагаас мэдээлэл хийнэ

ОХУ-аас өнгөрсөн Пүрэв гаригт /2022.2.23/ Украинд цэргийн дайралт хийж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас тус улсад амьдарч, сурч, ажиллаж буй иргэдээ яаралтай татаж эхэлсэн. Украинд Монгол Улсын 60 орчим иргэн оршин суудаг гэх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Эдгээрийн 40 нь эх орондоо ирээд байгаа билээ.

Тэгвэл өчигдөр ЭСЯ-ны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украинийн хилийн зурвасаас авчээ. Ингэснээр нийт 24 иргэн Польш Улсад ирээд байгаа аж. Польшид байгаа эдгээр иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байгаа талаар ГХЯ-аас мэдээллээ.

Мөн ГХЯ-наас энэ асуудлаар өнөөдөр 15 цагаас тодорхой мэдээлэл өгнө гэв.

Д.Гэрэлээ