БНСУ-с Украинд 10 сая долларын тусламж үзүүлэхээ амлав

БНСУ-ын Сөүл хот дахь CNN-ийн сэтгүүлч Гавон Бэг:
ОХУ-ын түрэмгийлэл үргэлжилж байгаа тул ‘БНСУ Украинд 10 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ’ гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Украины засгийн газар, хөрш зэргэлдээ орнууд болон олон улсын байгууллагуудтай зөвшилцөх замаар дэмжлэг үзүүлнэ гэж тус яам мэдэгдэв. БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин даваа гарагт засгийн газартаа Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг яаралтай эхлүүлэхийг тушаажээ. “Манай засгийн газрын дэмжлэг Украйны ард түмэн, дүрвэгсдэд үр дүнтэй байж, Украины хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид найдаж байна” гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв. 

Эх сурвалж: CNN