Шүүхийн сахилгын хороо өнөөдөр 16:00 цагт нэр бүхий зургаан шүүгчтэй холбогдоотой гомдлыг хэлэлцэх юм байна.
“Нэхүүл”, “Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ-аас Өмгөөлөгч Б.Баасанцогтын зүй бус үйлдэл гаргаж буй бичлэгийн үед хамт байсан шүүгч нарт сахилгын арга хэмжээ авч, хариуцлага тооцох тухай гомдлыг Шүүхийн сахилгын хороонд гаргаад байгаа билээ.
Тус төрийн бус байгууллагаас:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг нарт холбогдуулан өргөдөл, гомдол гаргажээ.
Сануулахад: Дээрх тэрийн бус байгууллагуудын гомдлын дагуу өмнө нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаагаар 30 хувь цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан юм.