УЛААНБААТАР ИХ ДУУЛГА 2022 ЦУВРАЛ ТЭМЦЭЭН ЗУРГААДУГААР САРД БОЛНО

2012-2016 онуудад Монгол улсад зохиогдсон ОУЖБХолбооны цуврал болох Чингис Хаан Гран При тэмцээн дөрвөн жилийн дараа зэрэглэл ахиж ‘Улаанбаатар их дуулга 2022’ нэртэйгээр энэ оноос эхлэн 2024 оны Парисын олимп хүртэл жил бүр зургадугаар сард зохиохоор МЖБХолбооны ерөнхийлөгч Х. Баттулга болон ОУЖБХолбооны ерөнхийлөгч Мариус Визер нар гарын үсэг зурсан билээ. Тэгвэл тэмцээн зохиогдох болсонтой холбогдуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд тэмцээн зохиогдох ордныг STEPPE ARENA-гаар сонгож албан ёсоор батлав.

Тодруулбал: ‘Улаанбаатар Их Дуулга 2022’ жудо бөхийн цуврал тэмцээн ирэх зургадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд жудо бөхөөр хичээллэдэг хүүхэд залуус болон жудо сонирхогчид өөрийн орны тамирчдыг дэмжих таатай нөхцөл бүрдэж байна.

Та бүхэнд IJF буюу ОУЖБХолбооны тэмцээн зохион байгуулагч захирлууд болох хадагтай Allan Lisa-Anne, ноён Chimoiu Claudiu Marian нар тэмцээн зохиогдох ордонтой танилцсан үйл явцын гэрэл зургуудыг хүргэж байна.

Т.Түвшин