Цэнгэлдэх ОСНААК-аас болж иргэд хохирсоор байх уу

Цэнгэлдэх хотхоны оршин суугчид Цэнгэлдэх ОСНААК-аас үүдэн удаа дараа халуун ус, цахилгаанаа таслуулж байгаа талаар манай редакцид хандлаа. Оршин суугчдын ярьж байгаагаар Цэнгэлдэх ОСНААК ХХК Улаанбаатар Дулааны Сүлжээ’ ТӨХК-д 150 сая, УСУГ-т 38 гаруй сая төгрөгийн төлбөртэй юм байна. Уг өрөө төл хэмээн тус компанид Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-аас удаа дараа мэдэгдэх хуудас өгсөн боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй тул энэ сарын нэгэнд Цэнгэлдэх хотхоны оршин суугчид цахилгаан болон халуун усны хязгаарлалтад хамрагдаад авсан байна. Гэвч 4-нд  дахин цахилгаан усыг хязгаарласан тул бидэнд ханджээ. Цэнгэлдэх хотхоны айл өрхийн 90 хувь нь сар бүр цахилгаан, усны төлбөрөө бүрэн төлдөг гэх мэдээлэл өгөв.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Улаанбаатар Дулааны Сүлжээ’ ТӨХК-ний 70047005 тоот дугаарт холбогдож Цэнгэлдэх ОСНААК-ийн төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх талаар тодруулахад ‘нэг хотхон дээр нь 100 сая, нөгөө хотхоны дээр нь 50 сая нийт 150 сая төгрөгийн төлбөр хийгдээгүй байна’ гэсэн мэдээллийг өглөө.

Харин Цэнгэлдэх ОСНААК-ын 76042587 тоот утас руу залгаж тодруулга авахыг хүссэн боловч “манайх ямар нэг тайлбар, тодруулга өгөхгүй’ гэв.