Шинээр 190 халдварын тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 190 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 136 Улаанбаатарт, 54 орон нутагт бүртгэгдэв.

Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2104 болж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1535 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 380 хүний биеийн байдал хөнгөн бол 19 хүн нэн хүнд байна.