Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 зөрчил илэрчээ

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр өчигдөр /2022.03.08/ буюу Мартын 8-ны баярын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгдсэн талаар мэдээллээ. Тухайлбал, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт зам тээврийн ослын 281 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 199 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Мөн зам тээврийн ослын 115 дуудлага мэдээлэл хүлээн авснаас ослын шинжтэй 34, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 зөрчил бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж бэртсэний хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 217  зөрчил илрүүлсний 155 нийслэлд, 62 орон нутагт  бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.