Коронавируст халдварын 161 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 161 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 114 нь Улаанбаатар хотод, 47 нь орон нутагт байна.

Одоогоор 1308 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 304, жирэмсэн эх 94 байна. Гэрийн хяналтад 4652 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.