ЭМЯ: Коронавируст халдварын 219 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 219 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүний 137 нь Улаанбаатар хотод, 82 нь орон нутагт байна.

Одоогоор 1005 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 276, жирэмсэн эх 71 байна. Гэрийн хяналтад 3996 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.