УИХ-ын гишүүн Г.Дамдинням “No War, Yes peace” гэсэн бичгийг тавьж, дайныг эсэргүүцлээ

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийв. Нээлтийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням ширээн дээрээ “No War, Yes peace” гэсэн бичгийг өөрийн ширээнд тавьж, дайныг эсэргүүцэж, энх тайван, амар амгаланг хүсэж буйгаа илэрхийллээ.

Орос, Украины хямрал 19 хоног үргэлжилж байна. Үүнээс үүдэн олон улсын байгууллагууд болон дэлхийн улс орнууд ОХУ-д янз бүрийн хориг арга хэмжээ авч байгаа билээ.