Дайныг эсэргүүцсэн сэтгүүлчийг хорьжээ

Оросын төрийн өмчийн “Channel 1” сувгийн эрхлэгч Марина Овсянникова шууд эфирийн үеэр Украинд явуулж буй дайныг эсэргүүцсэн, лоозон барьсаны улмаас баривчлагдсан. Түүнийг 14 цагийн турш өмгөөлөгчгүй байцааж, хоёр өдрийн турш унтуулаагүй байна. Тэрбээр лоозондоо, “Энэ галзуурлаа зогсоо. Юунаас ч бүү ай. Тэд бид бүгдийг хорьж чадахгүй” гэж бичсэн байв.

Одоогоор шууд эфирийн үеэр эсэргүүцэл илэрхийлсэн хэрэгт нь ямар ял тулгах нь тодорхойгүй байгаа ч Украинд хийж буй дайнтай холбоотойгоор баталсан худал мэдээлэл тараахын эсрэг шинэ хуулиар илүү хатуу шийтгэл оногдуулах бололтой.

Маринагийн аав нь украин хүн аж. Тэрбээр Оросын үр хойч 10 үеэрээ Украинд дайн хийсэн Кремлийн шившгийг үүрэх болно гэж мэдэгдсэн байна. Маринаг хаана хорьж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд Оросын телевизээр түүнийг өмгөөлөгч Антон Гашинскийтэй хамт шүүхийн танхимд сууж байгаа зургийг нь цацжээ.

Anton Gashinsky and Marina Ovsyannikova