БХБЯ: Цементийн үнийг буулгах талаар үйлдвэрлэгч нартай уулзана

БХБЯ-ны удирдлагууд барилгын салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Учир нь  цементийн үйлдвэрүүд хэд хоногийн өмнө цементийн үнийг нэмсэн. Тэгвэл Цемент, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, энэ асуудлыг яаралтай хянаж шалгах хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн юм.

БХБЯ-аас маргааш цементийн үнийн асуудлаар үйлдвэрлэгч нартай уулзаж үнийг буулгах боломжийн талаар яриа хэлэлцээр хийнэ гэв.