Монголын чөлөөт бөхийн холбоог “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн удирдана

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал энэ сарын 19-ний өдөр Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болж ерөнхийлөгчөө сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг сонгожээ. Хурлаар:

  • Монголын чөлөөт бөхийн холбооны дүрэм шинэчлэн батлах;
  • Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль
  • Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулав.