ЗГ: Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 28  асуудал хэлэлцсэн байна. Хуралдааны шийдвэрийг ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар зарим нэг албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн байна. Тодруулбал ЭМ-ийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга нарыг  ажлаас чөлөөлсөн байна.

Мөн Б.Жавхлан валютын нөөц хадгалах, экспортоо дэмжихэд анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

See.mn