Гурван эмэгтэй мөргөж гэмтэл учруулсан жолооч эрүүл байжээ

Сүхбаатар дүүрэг, нэгдүгээр хороо, Ю Би Март худалдааны төвийн урд замд такси барихаар зогсож байсан гурван эмэгтэй автомашинд мөргүүлж хүнд гэмтсэн осол өчигдөр \2022.03.27\ гарсан. Мөргүүлсөн гурван эмэгтэй ГССҮТ рүү хүргэгдсэн бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа аж.

Ослын тухай ТЦА-аас тодруулахад: “Хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол гарсан. Улмаар замын хашлагын хажууд зогсож байсан гурван эмэгтэй осолд өртсөн. Тээврийн хэрэгслийн жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан.Одоо ослын шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.