ЭМЯ: Коронавируст халдварын 85 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 85 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 52 нь Улаанбаатар хотод, 33 нь орон нутагт байна.

Одоогоор 309 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 47, жирэмсэн эх 13 байна. Гэрийн хяналтад 909 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.